Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатарчууд нийслэлийнхээ ойг хоггүй угтана

Нийслэлийн 375 жилийн ойг хоггүй, цэвэр орчинтой угтах, дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр болсон. Сүхбаатар дүүргийн хувьд

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатарчууд нийслэлийнхээ ойг хоггүй угтана
Сүхбаатарчууд нийслэлийнхээ ойг хоггүй угтана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 375 жилийн ойг хоггүй, цэвэр орчинтой угтах, дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр болсон. Сүхбаатар дүүргийн хувьд энэ жил ес дэх удаагаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан ажилласан. Үүний үр дүнд хог цэвэрлэгч, тээвэрлэгч байгууллагуудын хариуцлага сайжирч, иргэдээс ирүүлдэг хог хаягдлын тухай гомдол багассан гэдэг.

Тэгвэл энэ удаагийн их цэвэрлэгээ энэ сарын 17-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Иймээс нутгийн захиргааны байгууллагууд, болон их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хуваалцах