Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатарчууд зуслангийн бүсээ аврахаар нэгдлээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Алтан дорнын хүч” дүүргийн тохижилт үйлчилгээний компани, “Зуслангийн найзууд” төслийн баг хамтран Дондогдуламын рашааны эх дээр “Зуслангийн найзууд” төслийн нээлтийг зохион байгууллаа.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатарчууд зуслангийн бүсээ аврахаар нэгдлээ
Сүхбаатарчууд зуслангийн бүсээ аврахаар нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Алтан дорнын хүч” дүүргийн тохижилт үйлчилгээний компани, “Зуслангийн найзууд” төслийн баг хамтран Дондогдуламын рашааны эх дээр “Зуслангийн найзууд” төслийн нээлтийг зохион байгууллаа.

Нээлтэддүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга П.Мягмарсүрэн, “Зуслангийн найзууд” төслийн ерөнхий зохицуулагч Х.Бат-Ундрал, дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтсийн Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, Алтан дорнын хүч компанийн захирал н.Эрдэнэчимэг болон дүүргийн 19-р хорооны Засаг дарга Д.Батдорж, ЗДАА, хорооны иргэд, хүүхэд багачууд оролцов.

Нээлтийн үеэр Засаг даргын орлогч Л.Амарзаяа “Төсөл маань наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд ногоон дэлхийдээ хайртай, нэг хүсэл сонирхолтой залуус нэгдэж олон арга хэмжээ зохион байгуулна. "Зуслангийн бүсээ аваръя, ногоон дэлхийгээ хайрлая" гэсэн уриан дор нэгдэн идэхитэй оролцоорой” гэж уриаллаа.

Хуваалцах