Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатарт баригдах 175 айлын орон сууцыг Хятадын компани барина

1500 айлын хорооллын эхний ээлжийн 175 айлын 5 орон сууцны барилгын ажил ирэх сард эхэлж, 11 дүгээр сар дуусч, ашиглалтад орох юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатарт баригдах 175 айлын орон сууцыг Хятадын компани барина
Сүхбаатарт баригдах 175 айлын орон сууцыг Хятадын компани барина. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас хэрэгжүүлж буй 1500 айлын орон сууцны хороолол төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод баригдах "Энхжин" хорооллын эхний 175 айлын орон сууцны ажил эхлүүлэх гэрээнд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, гүйцэтгэгчээр ажиллах БНХАУ-ын Ляонин мужийн Анша хотын "Сан Еэ" ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

1500 айлын хорооллын эхний ээлжийн 175 айлын 5 орон сууцны барилгын ажил ирэх сард эхэлж, 11 дүгээр сар дуусч, ашиглалтад орох юм.

Хуваалцах