Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатарын одонгийн хишгийг төмөр замчин бүр хүртэнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус хамт олны улс орны хөгжилд дэвшилд гүйцэтгэсэн түүхэн гавъяа, хөдөлмөрийн амжилтуудыг үнэлж, төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагнасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатарын одонгийн хишгийг төмөр замчин бүр хүртэнэ
Сүхбаатарын одонгийн хишгийг төмөр замчин бүр хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус хамт олны улс орны хөгжилд дэвшилд гүйцэтгэсэн түүхэн гавъяа, хөдөлмөрийн амжилтуудыг үнэлж, төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-гоор шагнасан. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус "УБТЗ" нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж тушаал гаргаж, түүхэн ололт амжилтыг бүтээхэд тогтвортой амжилт гарган, идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт ажилтнуудад одонгийн хишиг хүртээхээр шийдвэрлэв. УБТЗ-ын батлагдсан орон тоон дээр хөдөлмөрийн болон гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудыг ажилласан жилийг нь харгалзан доорх хувь хэмжээгээр шагнаж урамшуулах болжээ. Үүнд, 10 хүртэлх жил ажилласан төмөр замчинд 50.000 төгрөг, 11-20 хүртэлх жил ажилласан бол 80.000 төгрөг, 21-ээс дээш жил ажилласан бол 110.000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар болжээ.

Хуваалцах