Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатарын талбайг Чингис нэрээр солих тогтоолын төсөл дэмжигдлээ

Их Монгол Улсыг үндэслэгч эзэн богд Чингис Хааны нэр, суу алдар Монгол хүн бүрийн дээдийн шүтээн, бахархал болж, Монгол үндэстний оюун санааны нэгдмэл орон зайг бүдүүлж, Монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байна. Монголын төр засаг эзэн богд Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбайд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатарын  талбайг  Чингис нэрээр солих  тогтоолын төсөл дэмжигдлээ
Сүхбаатарын талбайг Чингис нэрээр солих тогтоолын төсөл дэмжигдлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар, Нийслэлийн Засаг даргад хандан иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачдаас хотынхоо төв талбайг Эзэн Богд Чингис Хааны нэрэмжит болгох тухай санал хүсэлтээ удаа дараа ирүүлсээр байгаа юм. Мөн Засгийн газрын 1111 төвд ирүүлсэн иргэдийн санал хүсэлтийн дотор ч ийм утга бүхий санал цөөнгүй хувийг эзэлж байгааг харгалзан үзэж НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцлээ.

Асуудлыг тал талаас сайтар хэлэлцээд, Нийслэлийн төв талбайгаа Их Эзэн Чингис хааны нэрэмжит болгох тогтоолын төслийг батлав. Тогтоолын төслийг НИТХ-ын дарга Д.Баттулгад мөн үеэр өргөн барихаар боллоо.

Тогтоолын төсөлд: “Их Монгол Улсыг үндэслэгч эзэн богд Чингис Хааны нэр, суу алдар Монгол хүн бүрийн дээдийн шүтээн, бахархал болж, Монгол үндэстний оюун санааны нэгдмэл орон зайг бүдүүлж, Монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байна. Монголын төр засаг эзэн богд Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбайд Их хааны хөшөөт цогцолбор байгуулан, Буянт Ухаа дахь олон улсын нисэх онгоцны буудлыг Их хааныхаа нэрээр нэрлэсэн билээ. Энэ бүхнийг үндэслэн нийслэлийн төв талбайг эзэн богд Чингис Хааны нэрэмжит болгох тухай НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын төслийг боловсруулан өргөн мэдүүлж байна” хэмээн онцлон дурдав.

Түлхүүр үг:Сүхбаатарын талбайИх эзэн Чингис хаанНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид
Хуваалцах