Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замыг хаалаа
Хоёр он солигдох энэ өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Хоёр он солигдох энэ өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хаагаад байна.
Мөн Сүхбаатарын талбайн ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа тул иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцоно уу.


















