Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатарын талбайн нэрийг хэвээр үлдээх Шүүхийн шийдвэр гарчээ

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь буруу гэсэн шийдвэрийг гаргажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатарын талбайн нэрийг хэвээр үлдээх Шүүхийн шийдвэр гарчээ
Сүхбаатарын талбайн нэрийг хэвээр үлдээх Шүүхийн шийдвэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь буруу гэсэн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, өнгөрөгч 2013 оны долоодугаар сард Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Үүний дараа МАН болон жанжин Д.Сүхбаатарын үр ач нар түүний гавьяаг үгүйсгэж байгаа мэт төв талбайн нэрийг өөрчилж болохгүй гэж мэдэгдэн нэхэмжлэл хүртэл гаргаж байсан билээ.

Харин өнгөрөгч тавдугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд жанжин Д.Сүхбаатарын үр ач нарын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэж талбайн нэрийг өөрчилсөн нь буруу гэсэн шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэр хараахан нэхэмжлэгч болон хариуцагчид ирээгүй байгаа юм. Шүүхийн шийдвэрийг бичгээр хүлээн авсны дараа 14 хоногийн дотор нөгөө талаас давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой. Хэрэв давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол Чингисийн нэрэмжит талбайг хуучнаар нь Сүхбаатарын нэрэмжит талбай болгон өөрчлөх юм.

Хуваалцах