Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх шийдвэрээ эргэн харахыг хүслээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар өнөөдөр мэдэгдэл хийхдээ НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлийн төв талбайг Чингис хааны нэрээр нэрлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
Мэдээллийн алба

Мөн энэхүү хэвлэлийн бага хуралд Д.Сүхбаатар жанжины зээ охин Сүхжаргалмаа оролцсон бөгөөд “1930 онд Оросын архитекторын зургаар бүтээгдсэн Д.Сүхбаатарын талбайг төрийн бодлогоор нэрийг нь солихоор зэхэж байна уу гэсэн хардлага төрж байна” хэмээлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх эрх НИТХ-д байхгүй талаар дурдаад энэхүү шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна гэсэн юм. Мөн хууль зөрчсөн эл үйлдлээ зогсоохгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.