Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сүлд" чуулга, ДХИС-ийн алба хаагчид орон байрны хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ

бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж байсан А-г ДХИС-ийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн хошууч Я.Цэлмэн, цагдаагийн "Сүлд" чуулгын хөгжимчин, цагдаагийн дэд ахлагч У.Азбаяр нар үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сүлд" чуулга, ДХИС-ийн алба хаагчид орон байрны хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ
"Сүлд" чуулга, ДХИС-ийн алба хаагчид орон байрны хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Н-ын эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранжаргал, “Сүлд” чуулгын хөгжимчин цагдаагийн ахлагч Б.Мягмарбүрэнхүү нар таслан зогсоож, бусдын эд хөрөнгийг хамгаалсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнээс гадна өнгөрсөн сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж байсан А-г ДХИС-ийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн хошууч Я.Цэлмэн, цагдаагийн "Сүлд" чуулгын хөгжимчин, цагдаагийн дэд ахлагч У.Азбаяр нар үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоожээ.

Хуваалцах