Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сүлд модны наадам дуу" 58 дахь өвөлтэйгээ "золгож" байна

Шинэ жил дөхөхөөр монгол хүн болгон “Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан, Цагаан торгон өмсгөлдөө цацаг чимгээ сагсуулсан“ хэмээн амандаа аялж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сүлд модны наадам дуу" 58 дахь өвөлтэйгээ "золгож" байна
"Сүлд модны наадам дуу" 58 дахь өвөлтэйгээ "золгож" байна. Зураг: МҮОНРТ

Шинэ жил дөхөхөөр монгол хүн болгон “Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан, Цагаан торгон өмсгөлдөө цацаг чимгээ сагсуулсан“ хэмээн амандаа аялж, баяр хөөр болцгоодог. Монголчууд бид шинэ жилийг үнэхээр “Cүлд модны наадмын дуу“-гүйгээр төсөөлөхгүй билээ.Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа нар энэхүү дууг зохиож, 1962 онд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад дуулж, Монголын радиогийн "Алтан сан" хөмрөгт бичүүлсэн байдаг. Эдүгээ 58 дахь өвөлтэйгээ учран золгож буй “Сүлд модны наадам” дууны шүлгийг та бүхэндээ хүргэе. Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсанЦагаан торгон өмсгөлдөөЦацаг чимэг сагсуулсанСүрлэг Монгол орныхооӨлчир жавхааг бадраасанСүлд модныхоо наадмаарӨвлийн эрчийг хариулцгаая ааӨөдлөн дэвших хишгээрэээУлирах жилийг бялхаасанӨрнөн даргих буянаарааУгтах оноо мялаасанСүрлэг Монгол орныхооӨндөр хөгжлийн ерөөцгөөжСүлд модныхоо наадамдааӨвгөн ааваа дайлцгаая ааТүмэн галавт дурсгалтайБаатрын алдар цуурайтсанТүвшин энхэд суурьшилтайБаярын магнай тэнийсэнСүрлэг Монгол орныхооАгуу алдрыг ерөөсөнСүлд модныхоо наадамдЯруу дуугаа өргөцгөөе өө.

Хуваалцах