Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхэлнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг тарааж дуусаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхэлнэ
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно. СЕХ-ноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж, үнэмлэхийг нь тарааж дуусаад байна.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумыг 1792 тойрогт хуваасан. Орон нутгийн сонгуульд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлж, үнэмлэхээ гардаад байгаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхэлнэ.

Хуваалцах