“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Сум хөгжүүлэх сан”-гийн өнөөгийн байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний санал
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Сум хөгжүүлэх сан”-гийн өнөөгийн байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, сангийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор улсын үзлэг явуулах болов.
Үзлэгийн үр дүнг долоодугаар сарын нэгний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. 2018 оны эцсийн байдлаар 38 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж өссөн дүнгээр 187 тэрбум 500 гаруй сая төгрөгийн зээл авчээ. Үүний дүнд 34 790 ажлын байр шинээр бий болж, 20 373 ажлын байр хадгалагджээ.
Сан 89 тэрбум гаруй төгрөгийн авлагатай байна.


















