“Сүм хөх бүрд” цогцолборын ажил ирэх долоодугаар сард дуусна
Дундговь аймгийн Адаацаг сумын “Сүм хөх бүрд” цогцолборын дэд бүтэц цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, "Сүм хөх бүрд"-ийн байгаль орчныг нөхөн сэргээх төслийн ажилд ГХБХБГ-аас захиалагчаас гуравдугаар сарын 29-нд 4 дэх хяналтыг хийлээ.
Мэдээллийн алба

Одоогийн байдлаар дээрх барилгын ажил цэвэр, бохир усны шугамын ажил 90 хувь, усан замын шуудуу зогсоолын ажил 80 хувьтай, музей, ахуйн үйлчилгээний барилгын суурийг цутгасан, явган замын далангийн тэгшилгээнүүд хийгдээд байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг энэ оны долоодугаар сард бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байна.