Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Суманд чиглэл хүргүүлж ажиллалаа

Ховд аймгийн Цэцэг сумын Баян гол багийн нутаг дэвсгэрээс иргэд хууль бусаар тарвага агнаж улмаар тарваган тахал өвчнийхалдвар авч эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Аймгийн МХГ-ын даргын 2020 оны 241 тоот Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Суманд чиглэл хүргүүлж ажиллалаа
Суманд чиглэл хүргүүлж ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Цэцэг сумын Баян гол багийн нутаг дэвсгэрээс иргэд хууль бусаар тарвага агнаж улмаар тарваган тахал өвчний халдвар авч эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Аймгийн МХГ-ын даргын 2020 оны 241 тоот Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, тарвага агнах, худалдах, худалдан авч тээвэрлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай албан бичгээр нийт сумдад үүрэг чиглэл хүргүүллээ.

Дээрх чиглэлийн хүрээнд тарвага болон амьтны байршил бүхий сумдын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, зуслангийн айл өрхүүдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргүүлж, эрсдэлтэй газруудад эргүүл, пост ажиллуулж эхлээд байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Хуваалцах