Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сумандаа үйлдвэрлэв-2019" үзэсгэлэн худалдаанд 30 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

Төв аймгийн Лүн сум есдүгээр сарын 30-ны өдөр “Сумандаа үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сумандаа үйлдвэрлэв-2019" үзэсгэлэн худалдаанд 30 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ
"Сумандаа үйлдвэрлэв-2019" үзэсгэлэн худалдаанд 30 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Лүн сум есдүгээр сарын 30-ны өдөр “Сумандаа үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Уг үзэсгэлэн худалдаагаар дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилласан байна.

Тухайлбал, Лүн суманд амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй 8 иргэн нийлж “Энхтуул бүлэг”-ийг байгуулсан бөгөөд тэд өөрсдийн тарьсан төмс хүнсний ногоогоор үзэсгэлэн худалдаанд оролцжээ.

Мөн малчдын мал хамгаалах “Адуун чулуун” бүлэг цагаан идээгээр, нийт 17 малчин өрх сүү, цагаан идээ, гар урлал, хоол зууш, төмс, хүнсний ногоо зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 3.050.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүлэг болон иргэдийн шалгарсан бүтээгдэхүүнийг шагнаж урамшуулан, Улаанбаатар хот болон Төв аймагт зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох урилга өгчээ.

“Сумандаа үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаандын шилдэг бүтээгдэхүүнээр:
1. Сайхан айраг: Д. Алтанхүү
2. Төмс, хүнсний ногоо: Л. Оюунбат
3. Цагаан идээ: С. Өлзийцэцэг
4. Сумын брэнд бүтээгдэхүүн: Д. Цэрэннадмид “Чипсэн ааруул”
5. Тусгай байр: Д. Гантөмөр “Цагаан идээ” тус тус шалгарсан байна.

Хуваалцах