Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүмбэр сумын малчин М.Батсайхан "Улсын манлай малчин" боллоо

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн аймгийн сайн малчин М.Батсайхан алдраа тэмдэглэлээ. Сайн малчны баярт ах дүү, төрөл төрөгсөд, айл хотол болон аймаг, сумын удирдлагууд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүмбэр сумын малчин М.Батсайхан "Улсын манлай малчин" боллоо
Сүмбэр сумын малчин М.Батсайхан "Улсын манлай малчин" боллоо. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн аймгийн сайн малчин М.Батсайхан алдраа тэмдэглэлээ. Сайн малчны баярт ах дүү, төрөл төрөгсөд, айл хотол болон аймаг, сумын удирдлагууд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн малчны хотонд Монголын малчдын холбоо, "Малчин" ТВ хүрэлцэн ирж, "Улсын манлай малчин" батламж, өргөмжлөлийг хүндэтгэлийн малгайн хамт Засаг дарга Л.Одсэр, Малчдын холбооны тэргүүлэгч гишүүн, "Малчин" ТВ-ийн дэд захирал Ц.Батжавхлан нар гардуулан өглөө.

Мөн энэ үеэр соёолон насны морьд уралдуулж, харваачид халх харваагаар цэц мэргэнээ сорьсон юм.

Хуваалцах