Сумд ариун цэврийн байгууламжтай боллоо
Хот, хөдөөгийн ялгааг арилгаж, хүүхэд багачуудыг зөв дадал, соёлд сургах эрүүл орчинг бий болгох зорилгоор Архангай аймгийн гурван суманд ариун цэврийн байгууламжийг ашиглалтад орууллаа.
Мэдээллийн алба

Хот, хөдөөгийн ялгааг арилгаж, хүүхэд багачуудыг зөв дадал, соёлд сургах эрүүл орчинг бий болгох зорилгоор Архангай аймгийн гурван суманд ариун цэврийн байгууламжийг ашиглалтад орууллаа.
ДЗОУб-ын “Хөдөөгийн усан хангамж, ариун цэврийн байгууламж” төслийн хүрээнд аймгийн Булган, Хайрхан, Батцэнгэл сумын төвд тус бүр нь 120 орчим сая төгрөгийн өртөгтэй ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Ариун цэврийн байгууламжийн 30 хувийг сумын орон нутгийн хөгжлийн сангаас үлдсэн санхүүжилтийг ДЗОУБ, Мобиком корпораци хамтран гаргасан байна. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэ төсөл 7 аймгийн 16 суманд халуун, хүйтэн ус, душ бүхий ариун цэврийн байгууламжийг барьж гүйцэтгэсэн байна.


















