Сүмд шахцалдаж амь насаа алджээ
Хятадын төвийн хэсгийн Нинся-Хуэй муж дахь лалын сүмд 13 цагийн үед мөргөл болж байх үеэр шахцалдаан болж 14 хүн амиа алдаж, 10 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. шахцалдаан лал шашны нэрт зүтгэлтнийг дурсан мөргөлчдөд хоол тараах үеэр үүссэн аж. Тус мужид лал шашныг шүтдэг хуэй үндэстнүүд оршин суудаг
Мэдээллийн алба

Хятадын төвийн хэсгийн Нинся-Хуэй муж дахь лалын сүмд 13 цагийн мөргөлийн үеэр шахцалдаан болж 14 хүн амиа алдаж, 10 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Энэ эмх замбараагүй байдал шашны нэрт зүтгэлтнийг дурсан мөргөлчдөд хоол тараах үеэр үүссэн аж. Тус мужид лал шашныг шүтдэг хуэй үндэстнүүд оршин суудаг юм.
Дашрамд дуулгахад, Лалын шашин нь анх VII зууны эхэн үед Хижаз нутагт Араб аймаг, омгуудын дунд уг шашны үндэслэгч Мохаммедын амьд байх үед /570-632/ түгэж эхэлсэн байна. Лалын шашин нь нэг бурхантай үзлийг үндэслэгч Ибрагимын /Абрахамын/ сургаалаас эхтэй бөгөөд үндсэн зарчим нь лалын гол судар болох Коран болон Аллахын элч болох Мохаммедын амьдрал, хэлсэн үгийг агуулсан Суннад бичсэн байдаг ажээ.


















