Сумдын эрүүл мэндийн төвд шинэ машин өглөө
Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Цэнхэр сумын Эрүүл мэндийн төв шинэ автомашинтай боллоо.
Мэдээллийн алба

Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Цэнхэр сумын Эрүүл мэндийн төв шинэ автомашинтай боллоо. Орон нутагт ахуйн осол гэмтэл зонхилдог бөгөөд бэртэж, гэмтсэн өвчтөнд дуудлагын дагуу очиж анхан шатны тусламж үзүүлэх улмаар сум, аймгийн эмнэлэгт хүргэхэд одоогийн үйлчилж буй машин техникийн тав тух, туулах чадвар зэрэг нь асуудал болдог.
Энэ бэрхшээлийг харгалзан Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, Сангийн сайд Б.Болор нутгийнхаа гурван суманд 2015 онд үйлвэрлэгдсэн "NISSAN X-TRAIL" маркийн цоо шинэ автомашиныг өнгөрсөн амралтын өдөр хүлээлгэн өгчээ.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, Б.Болор сайдын зөвлөх Ж.Мөнхжаргал тэргүүтэй ажлын хэсэг Цэнхэр, Өндөр-Улаан, Чулуут сумын Эрүүл мэндийн төвд тус автомашиныг гардуулахаар гарсан байна.
Автомашинаа гардаж авсан анхны сум болох Цэнхэр сумын хувьд л гэхэд өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн машин нь эвдэрч, дуудлаганд явах боломжгүй болсон байжээ.



















