Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумдын худгийн ус шаардлага хангахгүй байна

Мэргэжлийн байгууллагын шалгалтын дүнгээс үзвэл орон нутгийн таван худаг тутмын гурав нь гэрчилгээтэй байдаг байна. Архангай, Баян-Өлгий, Дархан, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Увс, Дорнод аймгуудын ихэнх худгууд гэрчилгээгүй байгаа юм. Харин Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Зав

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумдын худгийн ус шаардлага хангахгүй байна
Сумдын худгийн ус шаардлага хангахгүй байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн байгууллагын шалгалтын дүнгээс үзвэл орон нутгийн таван худаг тутмын гурав нь гэрчилгээтэй байдаг байна.

Архангай, Баян-Өлгий, Дархан, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Увс, Дорнод аймгуудын ихэнх худгууд гэрчилгээгүй байгаа юм.

Харин Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Завхан аймгуудын ихэнх сумдын худгуудад эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй байснаас гадна орон нутаг дахь хяналт шалгалтад хамрагдсан 900 худгийн 300 нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэртэй байжээ.

Сумдын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн химийн шинжилгээний дүнгээр 12 сумын ус хатуулаг, 30 сумын ус магни, 50 сумын ус төмөр, хоёр сумын ус хлоридын агууламж, стандартын шаардлага хангахгүй байжээ.

Хуваалцах