Сумдын удирдлагуудын сургалт зөвлөгөөн болж байна
Дорнод аймгийн ЗДТГ-аас сумдын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн ЗДТГ-аас сумдын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарын сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ сургалт зөвлөгөөнийг тус аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын баталсан удирдамжийн дагуу удирдах албан тушаалтнуудыг хууль тогтоомж, Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг орон нутагт хэрэгжүүлэх, суртачлах таниулах, төрийн удирдах албан тушаалтануудыг мэргэшүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор зохион байгуулж буй аж.
Мөн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсүүд үүрэг чиглэлийнхээ дагуу мэдээлэл өгч, цаашдаа хэрхэн хамтран ажиллах талаараа зөвлөлдөх юм байна.


















