Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумдын ЗДТГ-ынхан спортоор нөхөрлөв

Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Өлзийт сумын засаг дарга П.Гомбодоржоор ахлуулсан тамирчид, З.Өлзийжаргал даргатай Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын хамт олны баг удаах байруудыг эзэллээ. Шилдэг зохион байгуулалттай сум, хамт олноор Ихтамир сумын ЗДТГ-ыг, Манлайлан оролцогчоор Тариат сумын ИТХ-ын дарга Г.Б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумдын ЗДТГ-ынхан спортоор нөхөрлөв
Сумдын ЗДТГ-ынхан спортоор нөхөрлөв. Зураг: МҮОНРТ

Архангай аймаг

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо ССАЖГ-ын спорт зааланд Архангай аймгийн 15 сумын ЗДТГ-уудын хамт олны дунд биеийн тамирын өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Сумдын ЗДТГ-ын албан хаагчдын хурд хүч авхаалж самбаагаа сорьсон эл тэмцээнийг Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас анх удаагаа санаачлан зохион байгуулав. Багийн тоглолтоор сагсан бөмбөгийн төрлөөр Эрдэнэбулган, Өлзийт, Цахир волейболоор Хотонт, Өлзийт, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын тамирчид эхний байруудыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.


Ганцаарчилсан тоглолтын одон бөмбөгийн төрлөөр эрэгтэйчүүдээс Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Батмөнх, мөн сумын ЗДТГ-ын дарга Б.Бавуугарьд, Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын нутгийн захиргааны эрх зүйч Б.Ганцоож эмэгтэйчүүдээс Батцэнгэл сумын ЗДТГ-ын даамал Б.Итгэлмаа, Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Болормаа, Булган сумын ЗДТГ-ын ажилтан Д.Сарангэрэл нар алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Нийлбэр дүнгээр Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын баг тамирчид магнайлж шилжин явах цом, туг, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан юм.


Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Өлзийт сумын засаг дарга П.Гомбодоржоор ахлуулсан тамирчид, З.Өлзийжаргал даргатай Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын хамт олны баг удаах байруудыг эзэллээ. Шилдэг зохион байгуулалттай сум, хамт олноор Ихтамир сумын ЗДТГ-ыг, Манлайлан оролцогчоор Тариат сумын ИТХ-ын дарга Г.Бямбадагвыг тодрууллаа. 2015 онд уг арга хэмжээг Ихтамир сумын ЗДТГ зохион байгуулахаар болжээ.

Түлхүүр үг:СпортБие тамир
Хуваалцах