Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Сумитомо” корпорац Вьетнам улсад “ухаалаг хот” барина

Японы Сумитомо корпорац Вьетнам улсын шинэ залуу үеийнхэнд зориулсан “ухаалаг хот” төслийг эхлүүлээд байна. Энэ шинэ дүүрэг нь хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон байх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сумитомо” корпорац Вьетнам улсад “ухаалаг хот” барина
“Сумитомо” корпорац Вьетнам улсад “ухаалаг хот” барина. Зураг: МҮОНРТ

Японы Сумитомо корпорац Вьетнам улсын шинэ залуу үеийнхэнд зориулсан “ухаалаг хот” төслийг эхлүүлээд байна. Энэ шинэ дүүрэг нь хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон байх юм.

Вьетнамын нийслэл Ханой хотод хамгийн орчин үеийн хорооллыг барих төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ ням гарагт болсон байна. Шинэ үеийнхэнд зориулагдсан энэ дүүргийг барих 4.2 тэрбум америк долларын төслийн гол хөрөнгө оруулагчид нь Японы Сумитомо Корпорацаас гадна Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн компани байгаа юм. 272 га талбай дээр орон сууцны барилгаанаас гадна худалдааны төв, оффис барилгууд ч баригдахаар төлөвлөжээ.

Барилгууд 5G интернет сүлжээнээс гадна нүүр таньдаг хамгаалалтын систем гээд хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдох юм. Энэ төслийн нэг хэсэг болох 73 га талбайг хамарсан орон сууцны бүтээн босголтын ажил дараа жилээс эхлэх гэнэ. 25000 хүн амтай байх ухаалаг хороололд оршин суух захиалгыг 2020 оноос авч эхлэх юм. Ухаалаг хот төслийн зарим барилга 2028 онд баригдаж дуусахаар байгааг Эн ЭЙЧКи дамжууллаа. Японы худалдааны корпорац болох Сумитомогийн захирал Масаюки Хиодо хүмүүсийн хүлээлтэд нийцсэн, мөн Вьетнамын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах хотыг барина гэдгээ онцолжээ. Сумитомо корпорац Вьетнамаас гадна Азийн хэд хэдэн хөгжингүй оронд ижил төрлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах