Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумын хэрэгцээнийхээ чацарганыг өөрсдөө тариалж байна

Мод тарина тэр дундаа говь нутагт мод, ургамал тарьж ургуулна гэдэг амаргүй ажил. Байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн даац муудаж, цөлжилт явагдах болсон энэ цаг үед Баянговь сумын малчин иргэд мод тарьж, нутаг орноо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын хэрэгцээнийхээ чацарганыг өөрсдөө тариалж байна
Сумын хэрэгцээнийхээ чацарганыг өөрсдөө тариалж байна. Зураг: МҮОНРТ

Мод тарина тэр дундаа говь нутагт мод, ургамал тарьж ургуулна гэдэг амаргүй ажил. Байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн даац муудаж, цөлжилт явагдах болсон энэ цаг үед Баянхонгор аймгийн Баянговь сумын малчин иргэд мод тарьж, нутаг орноо ойжуулахаар зорьж эхэлжээ. Үүний зэрэгцээ сумынхаа хэрэгцээг бүрэн хангах чацарганы тариалалтыг 2014 оноос эхлүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тус суманд ажиилах явцдаа эдгээр иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.

Баянговь сумын 5 дугаар багийн малчин н.Сэнгээ, "Бид гэр бүлээрээ мод тарьдаг. Мод үржүүлгийн нийт 30 га талбайн 12 га-д нь сүүлийн хоёр жил хайлаас, улиас, чацарганы мод тарьж байна. Бэлэн суулгац авчирч суулгасан. Мөн ногоон тэжээл тарьдаг. Үлдсэн талбайдаа цаашид ногоон тэжээлээ түлхүү тарих бодолтой байгаа. Манай сумын Засаг дарга Эрдэнэбилэг биднийг дэмжснээр энэ талбайд мод үржүүлгийн ажлаа эхлүүлсэн. Энд хоёр гэр бүл хамтарч ажилладаг. Хурааж авсан жимсээ сумынхаа сургууль, цэцэрлэг болон зэргэлдээ сумдад нийлүүлдэг. Бүх зүйлээ гар ажиллагаагаар хийдэг учраас усалгааны тоног төхөөрөмж, машин трактор зэрэг зүйлс авах шаардлагатай байгаа. Энд усны боолтын системд баахан хөрөнгө зарж 240 орчим сая төгрөгөөр барьсан. Гольдролыг нь буруу тооцсон учраас ашиглах боломж байдаггүй. Одоо өөрсдөө байнга гар усалгаа хийдэг" гэв.

Мөн тус сумын 5 дугаар багийн малчин С.Эрдэнэбат, "2011 оноос мод тарьж, ойжуулах ажлаа эхэлсэн. Өөрсдийн боломжоор мод тарьж байгаа ч машин техник, усалгааны систем дутагдалтайгаас талбайгаа бүрэн ашиглаж чаддаггүй. Манайх 2014 оноос чацарганы модоо тарьсан. Одоогоор хувьдаа 2000 гаруй чацарганы модтой. Хоёр жил дараалан ургац авсан. Жилдээ 700-гаас нэг тонн орчим ургац хурааж авдаг." хэмээн ярьж байлаа.

Хуваалцах