“Сумын наадам” аялал маргааш эхэлнэ
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвөөс санаачлан зохион байгуулж буй “Сумын наадам” хөтөлбөрт аялал энэ сарын 4, 5-нд Төв аймгийн Борнуур суманд зохион байгуулагдахаар болжээ.
Мэдээллийн алба

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвөөс санаачлан зохион байгуулж буй “Сумын наадам” хөтөлбөрт аялал энэ сарын 4, 5-нд Төв аймгийн Борнуур суманд зохион байгуулагдахаар болжээ.
Энэхүү аялалын багийнхан хөдөө суманд ажиллаж, амьдарч буй үе тэнгийн залуусынхаа нэг өдрийн ажил амьдралтай танилцаж, наадмын өдрийг хамт өнгөрүүлэхийн зэрэгцээ наадамд оролцож болох юм байна.
Мөн тус аялалд хамрагдахыг хүссэн гадаад, дотоодын жуулчдад нээлттэй бөгөөд аялалын хөтөлбөрт хөгжилтэй, сонирхолтой Монгол зан заншил, өв уламжлалыг хадгалсан тэмцээн уралдаанууд багтсан гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо.


















