Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумын нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөн эхэллээ

Нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөнд сумдын 459 байцаагчаас гадна орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн удирдлагууд, холбогдох албаныхан нийт 520 гаруй хүн оролцож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөн эхэллээ
Сумын нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сумын нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ чуулганаар иргэд, малчдад хамгийн ойрхон ажилладаг сумдын нийгмийн даатгалын байцаагчдыг чадавхжуулж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилт тавьжээ.

21 аймаг, 330 суманд эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэдэг нийгмийн даатгалын байцаагчдыг цуглуулсан нь нэгдүгээрт, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн чиглэлээр өөрчлөлт оруулсан, шинээр баталсан хууль, тогтоомжуудыг таниулах, нэгдсэн нэг ойлголтод хүрэх гол зорилготой. Тухайлбал, энд тун удахгүй буюу ирэх наймдугаар сараас эхлээд бие даасан шинэ тогтолцоогоор иргэдэд хүрэх эрүүл мэндийн даатгалын системийг дурдаж болох юм. Яг ямар өөрчлөлт орж байгаа тухайд, нийгмийн даатгалын байцаагч нар хэрхэн ажиллах тухайд тодорхой мэдээллүүдийг өглөө.

Зөвлөгөөний үеэр сумдад - нийгмийн даатгалын анхан шатны нэгжүүдэд ажилладаг байцаагчдынхаа үгийг сонсож, иргэдэд хүрч байгаа нийгмийн даатгалын үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар саналыг сонссон юм. Байцаагчдын хувьд малчид сүүлийн жилүүдэд сайн дурын даатгалд хамрагдах нь ихэсч байгаа. Ач холбогдлыг нь ч сайн ойлгож эхэлсэн. Гэхдээ анхаарч, авч хэлэлцэх зүйлс байгааг хэлж байлаа.

Нийгмийн даатгалын байцаагчдын анхдугаар зөвлөгөөнд сумдын 459 байцаагчаас гадна орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн удирдлагууд, холбогдох албаныхан нийт 520 гаруй хүн оролцож байна. Анхдугаар зөвлөгөөн маргааш үргэлжилнэ.

Хуваалцах