Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумын номын сан цахим хэлбэрт шилжинэ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Соёл спортын төв энэ онд Номын сангаа цахим хэлбэрт оруулан өргөтгөж эхэллээ. Улаанбаатар хот дахь “Эрдэнэцагаан хөгжлийн сан”, сумын Засаг даргын тамгын газрын дэмжлэгээр номын сандаа 10 компьютертэй болсон нь цахим номын сантай болох суурь тавигдсан байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын номын сан цахим хэлбэрт шилжинэ
Сумын номын сан цахим хэлбэрт шилжинэ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Соёл спортын төв энэ онд Номын сангаа цахим хэлбэрт оруулан өргөтгөж эхэллээ.

Улаанбаатар хот дахь “Эрдэнэцагаан хөгжлийн сан”, сумын Засаг даргын тамгын газрын дэмжлэгээр номын сандаа 10 компьютертэй болсон нь цахим номын сантай болох суурь тавигдсан байна.

Тус номын сан хөдөөгийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлж, уншигчдын тоог нэмэгдүүлэх зэргээр соёл хүмүүжлийн иж бүрэн цогц үйлчилгээг зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байна.

Хуваалцах