Сумын сургууль нэрэмжит сургууль боллоо
Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны нэгдүгээр сарын 15-ны хуралдаанаар Хатанбулаг сумын ерөнхий боловсролын есөн жилийн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Гаажидын Сугарын нэрэмжит болгожээ.
Мэдээллийн алба

1924 онд алс хязгаар нутагт үүсэн байгуулагдсан тэнхмээс 1940 он хүртэл бага сургууль, 1974 он хүртэл найман жилийн дунд сургууль, 2003 оноос хойш есөн жилийн сургалттай дунд сургууль болон хөгжиж ард түмний хүүхдүүдийг эрдэм мэдлэгийн замд хөтлөх их үйлсэд 90 жил зүтгэсэн байна.
Хатанбулаг сумын уугуул Монгол Улсын гавьяат багш Г.Сугар нь 1964-1984 он хүртэл тус сургуулийн захирлаар ажиллахдаа багш нарын хариуцлагыг дээшлүүлэх, сурагчидтай ажиллах ажлыг дээшлүүлэх, хичээлийн хүрээ мэдлэгийг бататгах зорилгоор анги бүлгүүдэд нэрэмжит даалгавар өгч, өсвөр үеийг сургаж хүмүүжүүлэхэд онцгой амжилт гаргаж сурагчдын хичээл таслах явдлыг бүрмөсөн таслан зогсоож байжээ.