Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумын цагдаа нарт мөнгөн урамшуулал олгоно

Цагдаагийн албаны тухай хуульд “Аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батлана” гэж заасан байдаг.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын цагдаа нарт мөнгөн урамшуулал олгоно
Сумын цагдаа нарт мөнгөн урамшуулал олгоно. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн албаны тухай хуульд “Аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батлана” гэж заасан байдаг.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох дээрх журмыг батласан байна. Ингэснээр сумын цагдаа нар 30 сарын үндсэн цалинтайгаа тэнцэх хэмжээний мөнгийг авах боломжтой болж байгаа ажээ.

Холбогдох хуульд заасны дагуу аймгийн төвөөс бусад нэг ба хэд хэдэн суманд энэ оны нэгдүгээр сарын нэгний байдлаар 60 буюу түүнээс дээш сараар тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид энэ урамшил олгогдоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жил суманд тасралтгүй ажилласан цагдаа нар урамшуулал авах боломжтой ажээ.

Урамшууллыг тухайн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл шатлалын дагуу тооцож 30 сар буюу 2.5 жилийн цалинтай нь тэнцэх мөнгөн урамшлыг олгохоор болсон байна. Дээрх мөнгөн урамшууллыг олгуулахаар энэ оны улсын төсөвт 3.9 тэрбум төгрөг суулгуулжээ.

Хуваалцах