Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно

УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо нь "Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил" ажлын хүрээнд энэхүү бүсчилсэн багийн барилдааныг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно
Сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно. Зураг: МҮОНРТ

УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо нь "Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил" ажлын хүрээнд энэхүү бүсчилсэн багийн барилдааныг зохион байгуулж байна. Барилдаанд бөхчүүд Хөвсгөл аймгийн Тэс, Шишгэд, Идэр, Сэлэнгэ, Чандмань бүсүүдэд хуваагдан тухайн бүсэд хамаардаг сум бүрийн төлөөлөл оролцсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцох бөгөөд багууд хоорондоо тойргоор барилдаж дүнг гаргах юм байна. Багууд хоорондоо барилдахдаа нэг гишүүн эсрэг багийн нэг л гишүүнтэй барилдах бөгөөд ямар гишүүд хоорондоо барилдахыг тухайн үед сугалаагаар шийдэх ажээ. Энэхүү тэмцээнд 11 сарын 20-ныг хүртэл бүртгэх бөгөөд бүс тус бүрээс нэг л баг бүртгэхээр болжээ. Хөвсгөл нутгийн ахан дүүс та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

Хуваалцах