Сумын төвд хувцас угаалгын газар ажиллуулж байна
Харин хувцсыг нь угаагаад хатааж өгдөг үйлчилгээ сумын иргэдэд, тэр тусмаа малчдад ихээхэн таалагдаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч ихтэй байгаа гэдгийг Н.Элбэгзаяа хэлж байсан юм.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Гурвансайхан суманд хувцас угаалгын газар ажиллаж байна. Н.Элбэгзаяа гэх залуу хувцас угаалгын газрынхаа үйл ажиллагааг Хөдөлмөрийн яамны төслийн зээлээр хоёрдугаар сарын тавны өдөр эхлүүлжээ.

Өвлийн улиралд хөдөө хувцас угаана гэдэг хэцүү ажлуудын нэг байдаг. Хүүхдүүд нь ус зөөхөөс эхлээд хөлдүү хувцсаа хатаах хүртэл багадаа хоёр хоногийн ажил болно. Харин хувцсыг нь угаагаад хатааж өгдөг үйлчилгээ сумын иргэдэд, тэр тусмаа малчдад ихээхэн таалагдаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч ихтэй байгаа гэдгийг Н.Элбэгзаяа хэлж байсан юм. Гадуур хувцас 2000 төгрөг, ор хөнжлийн даавуу 1000 төгрөг, орны бүтээлэг 2000 төгрөг, хөшгийг 1000 төгрөгөөр угаадаг байна.


Гурвансайхан сум нийт 2000 гаруй хүн амтай. Тэдний 60-70 хувь нь залуус. Сүүлийн жилүүдэд залуус сургуулиа төгсөөд сумандаа очиж ажиллах нь ихсэж байгаа аж. Нэг талаасаа орон нутгийн удирдлагууд ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах ёстой ч нөгөө талдаа залуус өөрсдөө аймаг, сумандаа бизнес эрхлэх боломжийг эрэлхийлж чадвал боломж байгаа гэдгийг харуулсан тод жишээ бол энэ юм.
.jpg)




















