Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг аймгууд хариуцаж гүйцэтгэнэ

Уг ажлыг орон нутагт нь шилжүүлэн хэрэгжүүлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтад аймаг, орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн байгууламжууд барих, үр өгөөжтэй ашиглахад aч холбогдолтой юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг аймгууд хариуцаж гүйцэтгэнэ
“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг аймгууд хариуцаж гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийг 16 суманд хэрэгжүүлэхээр тогтсон.

Дээрх төсөл, арга хэмжээний хүрээнд 16 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус, дулаан, цахилгаан хангамж, холбоо дохиолол болон ариутгах татуургын гадна шугам сүлжээний ажлууд хийх бөгөөд инженерийн шугам сүлжээний барилгын ажлыг нэг маягийн зургаар гүйцэтгэх бөгөөд үүнийг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж байна.

Эдгээр ажлыг холбогдох аймгийн Засаг дарга нарт нь эрх шилжүүлж, БХБЯ-наас захиалагчийн хяналтыг холбогдох аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албадтай хамтран хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Хуваалцах