Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн ажлыг эрчимжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит XXXVI хуралдаан 2014 оны долоодугаар сарын 2-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн ажлыг эрчимжүүлнэ
“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн ажлыг эрчимжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит XXXVI хуралдаан 2014 оны долоодугаар сарын 2-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв.

“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд зарим сумдад тендер зарлагдсан боловч оролцогч санал ирүүлээгүй, шаардлага хангасан нэг ч оролцогч шалгараагүй, тендерийн маргаан гарсны улмаас тендерийг дахин зарлаж, дүгнэж, сонгон шалгаруулахад хугацаагүй болж, төсвийн жилд багтахааргүй болсныг харгалзан үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ шууд байгуулах нөхцөл, бололцоог эрэлхийлж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан тухайн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгалаа.

Хуваалцах