"Сумын төвийн шинэчлэл" төсөл Хайрхандулаан суманд хэрэгжинэ
Төвлөрлийг сааруулах, сумын хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлд Монгол Улсын Засгийн газраас анхаарч аймаг бүрээс нэг сумын төвийг шинэчлэн тохижуулах зорилготой
Мэдээллийн алба

Төвлөрлийг сааруулах, сумын хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлд Монгол Улсын Засгийн газраас анхаарч аймаг бүрээс нэг сумын төвийг шинэчлэн тохижуулах зорилготой “Сумын төвийн шинэчлэл” төслийг эхлүүлсэн. Тус төсөлд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум хамрагдах юм. Тус суманд төслийн нээлтийн үйл ажиллагаа болсон байна.
Төслийн хүрээнд сумын төвд найман км үргэлжлэх инженерийн шугам сүлжээний ажил хийнэ. Тодруулбал цэвэр усны 5.1 км, бохирын 3.1 км, дулааны 800 метр шугам, хоёр усан сан, хоёр гүний худаг, хоёр ус түгээх байр, хоногт 50 метр куб бохир ус шүүх цэвэрлэх байгууламж барина. Дээрх бүтээн байгуулалт нь ухаалга алсын зайн удирдлагын системд холбогдоно.
Төслийг "Цагаан зуун" ХХК улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэнэ. Уг төсөл энэ онд улсын хэмжээнд таван суманд хэрэгжих бөгөөд тэдний нэг нь Хайрхандулаан сум юм.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ


















