Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сумын төвүүдэд хатуу хучилттай авто замыг нэмэгдүүлж байна

Энэ онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд 0.7 км авто зам, 36.2 м төмөрбетон гүүр, Уянга суманд 0.2 км, Бат-Өлзий суманд 6.2 км авто замыг шинээр барихаар төлөвлөж, хөрөнгийг улсын төсөвт суулгасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын төвүүдэд хатуу хучилттай авто замыг нэмэгдүүлж байна
Сумын төвүүдэд хатуу хучилттай авто замыг нэмэгдүүлж байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд 0.7 км авто зам, 36.2 м төмөрбетон гүүр, Уянга суманд 0.2 км, Бат-Өлзий суманд 6.2 км авто замыг шинээр барихаар төлөвлөж, хөрөнгийг улсын төсөвт суулгасан.

Өнөөдрийн байдлаар Хужирт сумын 0.7 км авто зам, 36.2 м төмөрбетон гүүр, Уянга сумын 0.2 км авто замыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулаад байна. Харин Бат-Өлзий сумын 6.2 км авто замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Өнгөрөгч онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн Хархорин сумын 1.1 км авто замыг энэ сард ашиглалтад оруулсан.

Хуваалцах