Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сумын залуус" Дэлхийн зөнтэй хамтран ажиллаж байна

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сумын залуус" Дэлхийн зөнтэй хамтран ажиллаж байна
"Сумын залуус" Дэлхийн зөнтэй хамтран ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн “Сумын залуус” төсөл нь хэрэгжилт, үр дүнгээрээ иргэд, олон нийт болон олон улсын байгууллагуудаас өндөр үнэлгээ аваад байгаа юм. Тухайлбал, Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллаж байгаа “Сумын залуус” төслийн “Дөрвөн бэрх” багийн залуучуудыг Дэлхийн зөн Монгол ОУБ дэмжин хамтран ажиллаж “Дундговь аймгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-өөс сумын иргэдэд англи хэлний сургалтыг явуулах байр танхим болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ. Үүний зэрэгцээ мэргэжилтэн Sarah Tinney англи хэлний сургалтыг хамтран явуулсан байна.

Хуваалцах