Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумын залуус сайн үйлсийн аяны хүрээнд сагсны талбай байгуулжээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг дарга, Нутгийн зөвлөлийн ивээл дор болж буй “Нутаг сэтгэл-Зөв хандлага-Зөв хөгжил” гэсэн сэтгэлд зохист уриатай Чандмань сумын уугуул залуусын анхдугаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын залуус сайн үйлсийн аяны хүрээнд сагсны талбай байгуулжээ
Сумын залуус сайн үйлсийн аяны хүрээнд сагсны талбай байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг дарга, Нутгийн зөвлөлийн ивээл дор болж буй “Нутаг сэтгэл-Зөв хандлага-Зөв хөгжил” гэсэн сэтгэлд зохист уриатай Чандмань сумын уугуул залуусын анхдугаар чуулга уулзалт энэ өдрүүдэд амжилттай болж байна. эх орон даяар дуулиан болсон энэхүү чуулганаа өндөр төвшинд зохион байгуулахын тулд санаачлагчид болон сумын зарим залуус олон чиглэлийн ажил зохион байгуулсны нэг нь сумандаа сагсны талбай байгуулах ажил байлаа.

3алуус цөөхүүлээ өдөр шөнөгүй ажиллаад чуулган эхлэхийн яг өмнөхөн сагсны талбайгаа тохижуулж дуусгасан. Хөндлөнгөөс харахад чамлалттай цөөхөн хүн ажиллаж харагдсан энэ ажил тийм ч амар байгаагүй нь мэдээж. Гэвч их олон хүн, залуучууд, ахмадууд, ЗДТГ, нутгийн зөвлөл, бизнесменүүд, нутгийнхан энэхүү чуулга уулзалтыг дэмжиж амжилттай болоосой үр дүн гараасай гэсэндээ сэтгэлийн дэм, нэмэр хандив болохын хэрээр чамлалтгүй өгсөн нь залуусын урам зоригийг бадрааж ажлаа түүртэлгүй дуусгах хүчийг өгсөн юм.

Мөн сагсан бөмбөгийн талбайн бүтээн босгох мөнгө болох 6 сая 800000 төгрөгийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уугуул, Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүндэт иргэн Б. Ану бүсгүй хувиасаа өгсөн нь ялангуяа сумын хойч ирээдүй болсон хүүхэд багачуулд зөв хөгжилтэй зөв төлөвшилттэй болж өсөж хөгжихөд нь нөлөөлөх том хөрөнгө оруулалт боллоо…

Ийнхүү эхнээсээ л олон сайхан зүйлийн эхлэлийг тавьж байгаа Нутаг сэтгэлтэй залуучуудын чуулга уулзалтаас гарах үр дүн нутгийн өнгө төрхөд үнэт шигтгээ болж, залуусын санаачилга сэтгэлчлэн бүтэх болтугай.

Хуваалцах