Сумын засаг нартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Дээрх аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгож хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэж тусгасан.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулснаар 599 ажлын сул орон тоонд 987 хүнийг бүртгүүлсэн байна. Уг өдөрлөгт тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 53 компани оролцжээ.
Дээрх аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгож хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэж тусгасан.
Мөн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилчдын 50-аас доошгүй хувийг Өмнөговийн иргэд эзэлдэг болгох гэсэн 2015 оны аймгийн ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилго тавив.
Ажлын байрны нээлттэй өдөрлөгт 11 мянга гаруй иргэн ирсэн байсан бөгөөд ихэнх нь 30-35 насны залуус байсан юм. Ажилд орох нь сайхан ч тэр нь өдрийн од шиг цөөхөн байна. Ажлын байрны шалгуур хэт өндөр, уурхайн компаниуд өдөрлөг эхлэхэд иргэдээ бүртгэчихсэн, анкет байхгүй зэрэг асуудал үүсгэж байсанд иргэд бухимддалтай байгаагаа хэлэв.
Анхны удаа зохион байгуулагдаж буйгаараа алдаатай оноотой зүйл байна. Дараа жилүүдэд илүү боловсронгуй болгон зохион байгуулж, ирэх жилүүдэд ямарч байсан 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгоно гэдгээ аймаг орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.


















