Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумынхаа эмнэлэгт түргэн тусламжийн машин бэлэглэнэ

Мэргэжлийн сумогийн ертөнцөд хүч сорьж байгаа Магишира Токитэнхү А.Хүчитбаатар Төв аймгийн унаган хүү билээ. Өчигдөр эх орондоо ирээд байгаа тэрээр аймгийнхаа 90 жилийн ойг тохиолдуулан өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлх нутаг Алтанбулаг сумынхаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумынхаа эмнэлэгт түргэн тусламжийн машин бэлэглэнэ
Сумынхаа эмнэлэгт түргэн тусламжийн машин бэлэглэнэ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сумогийн ертөнцөд хүч сорьж байгаа Магишира Токитэнхү А.Хүчитбаатар Төв аймгийн унаган хүү билээ. Өчигдөр эх орондоо ирээд байгаа тэрээр аймгийнхаа 90 жилийн ойг тохиолдуулан өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлх нутаг Алтанбулаг сумынхаа эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин бэлэглэхээр болжээ. Түргэн тусламжийн машинуудаа гардуулах ёслолын үйл ажиллагаа долдугаар сарын 25-нд 11:00 цагт Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны үүдэнд болно. Уг үйл ажиллагаанд Токитэнхү А.Хүчитбаатараас гадна Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа, аймгийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтантуяа, Алтанбулаг сумын эмнэлгийн удирдлагууд оролцох юм байна.

Түлхүүр үг:Хүчитбаатар
Хуваалцах