Сурагчдад эрчим хүчний хэрэглээ, хэмнэлт хичээл орно
Төсөлд есөн дүүргийн 17 сургуулийн бага, дунд ангийн 62 багш хамрагдаж туршилтын журмаар энэ сарын 24-нөөс тавдугаар сарын 15 хүртэл 10 цагийн хичээлийг явуулах бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн 112 сургуульд "Хүн орчин", "Иргэний боловсрол", "Төсөл хичээл"-ийн хөтөлбөрт тусгахаар болло
Мэдээллийн алба

2013 оныг Эрчим хүчний яамнаас “Эрчим хүч хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх” жил болгон зарласан. Ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг”-ийн талаар хичээлийг оруулах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, "Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ" сэдэвт хичээлийг "Хүн орчин", "Иргэний боловсрол" хичээлийн агуулгад нийцүүлэн нэвтрүүлэх, заах арга зүй боловсруулах ажлыг Эрчим хүчний яам, "Эрчим хүчний системийн үр ашиг" төсөл, Нийслэлийн боловсролын газартай хамтран явууллаа.
Төсөлд есөн дүүргийн 17 сургуулийн бага, дунд ангийн 62 багш хамрагдаж туршилтын журмаар энэ сарын 24-нөөс тавдугаар сарын 15 хүртэл 10 цагийн хичээлийг явуулах бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн 112 сургуульд "Хүн орчин", "Иргэний боловсрол", "Төсөл хичээл"-ийн хөтөлбөрт тусгахаар боллоо.
Ажлын эхлэл болгож энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургууль дээр нээлттэй хичээл хийлээ.


















