Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдад нэмэлт автобусаар үйлчилж байна

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдад нэмэлт автобусаар үйлчилж байна
Сурагчдад нэмэлт автобусаар үйлчилж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тодорхой зохицуулалт хийж сурагчдыг нэг цагт тарааж, нэмэлт автобусаар үйлчлэх арга хэмжээг аймгийн онцгой комиссын хуралдаанаас гаргасан байна.

Мөрөн сумын хэмжээнд 32 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа боловч цаг агаар эрс хүйтэрсэн тул иргэдэд ялангуяа сурагчдад, хүүхдүүдэд хүрэлцэхгүй байгаа учраас "Нөхөрлөл зам" хоршооны хот хооронд зорчих зөвшөөрөлтэй автобусуудыг түр хугацаагаар тодорхой цагуудад нэмэлтээр үйлчилгээнд гаргахаар болжээ.

Хуваалцах