Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдад усны осол, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа

Түүнчлэн уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг дэлгэн үзүүлсэн нь сурагчдын сонирхлыг ихээр татаж байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдад усны осол, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа
Сурагчдад усны осол, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн сурагчдад болзошгүй усны ослын эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа.

Сургалтын үеэр Монгол Улсын Далайн захиргаанаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, усан замын тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд аюулгүй байдлаа хэрхэн хангах, аврах хантаазыг хэрхэн өмсөж ашиглах талаар үзүүлэх сургалт явуулсан юм.

Мөн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн албан хаагчид болзошгүй усны ослын эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдсон хүнд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалт хийлээ.

Түүнчлэн уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг дэлгэн үзүүлсэн нь сурагчдын сонирхлыг ихээр татаж байсан юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах