Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулна

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулна
Сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулна. Зураг: МҮОНРТ

“Ирээдүйн хотын иргэд” төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулна.

Ингэхдээ хотын дэд бүтэц, урлаг соёл, төрийн үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж аялуулах юм.

Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.

Төслийн эхний аялалд нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 8 дугаар ангийн 80 сурагч оролцож, нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Ирээдүйн хотын иргэд” төсөл цааш үргэлжилнэ.

Хуваалцах