Сурагчдын амралтыг ирэх 18-наас эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Ирэх сарын арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй бөгөөд цэцэрлэг,
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Ирэх сарын арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй бөгөөд цэцэрлэг, ЕБС-иуд 2020 оны арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж, тухайн өдрөөс 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан байна.
Мөн их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл онлайн хичээл орж, тухайн өдрөөс 2021 оны хоёрдугаар сарын 15-ыг хүртэл амарна.


















