Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа

Сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг иргэд сонирхож, хүлээлт их байна. Өнөө өглөөнөөс хойш нийтийн цахим сүлжээнд сурагчдын амралтыг сунгах эсэхээр Ерөнхий сайд, Боловсролын сайдтай уулзах гэнэ, дуудаж гэнэ гэх мэт мэдээллүүд цуварсаар байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа
Сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Зураг: МҮОНРТ

Сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг иргэд сонирхож, хүлээлт их байна. Өнөө өглөөнөөс хойш нийтийн цахим сүлжээнд сурагчдын амралтыг сунгах эсэхээр Ерөнхий сайд, Боловсролын сайдтай уулзах гэнэ, дуудаж гэнэ гэх мэт мэдээллүүд цуварсаар байлаа. Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Засгийн газрын эх сурвалж сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30 хүртэл сунгахаар болсон тухай мэдээллээ.

Түүний өөрийнх нь хувийн цахим хуудсанд бичсэнээр бол “... ерөнхий сайд... өнөөдөр ямар нэгэн уулзалт хийгээгүй, хийхгүй. Харин яг одоо хотын холбогдох албаныхан /боловсрол, эрүүл мэнд/ БСШУС-ын сайдтай уулзаж энэ асуудлаар хуралдаж байгаа. Энэ хурал өчигдөр болох байсан ч, нийслэлд 5 иргэн архинд хордсон учраас хотынхны ажлын боломжийг харгалзан хурлыг өглөө болгож хойшлуулсан юм. Сая хурлын дундуур нь Ж.Батсуурь сайдтай холбогдлоо. Тэрбээр "Мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгана" гэсэн шүү. Энэ талаараа сайд одоо 11 цагт яаман дээрээ мэдээлэл хийнэ” гэж бичсэн байна.

Р.Сэргэлэн

Хуваалцах