Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сурагчдын амралтыг сунгахаар БСШУЯ-нд хүсэлт хүргүүлжээ

Эрүүл мэндийн яамнаас Томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II-р улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ –нд албан тоотоор хүргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын амралтыг сунгахаар БСШУЯ-нд хүсэлт хүргүүлжээ
Сурагчдын амралтыг сунгахаар БСШУЯ-нд хүсэлт хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас Томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II-р улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ –нд албан тоотоор хүргүүллээ. Энэ жил томуугийн B вирус давамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэнд байна.

Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүллээ.

Хуваалцах