Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдын дүрэмт хувцасны үнэ нэмэгджээ

Өнөөдөр “Бүтээн байгуулалтын цаг” Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ. Энэ оны 11 сар гэхэд Монгол хонины ноосоор урласан 522 мянган дүрэмт хувцасаар сурагчдыг хангах юм. 9-р сарын 1 гэхэд 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувца

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын дүрэмт хувцасны үнэ нэмэгджээ
Сурагчдын дүрэмт хувцасны үнэ нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Бүтээн байгуулалтын цаг” Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ. Энэ оны 11 сар гэхэд Монгол хонины ноосоор урласан 522 мянган дүрэмт хувцасаар сурагчдыг хангах юм. 9-р сарын 1 гэхэд 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас бэлэн болох бол 9-р сарын 20-нд 4-5 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас, 10-р сарын 30 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсыг бүрэн нийлүүлж дуусгах юм байна.

Дүрэмт хувцас өмнөх жилүүдийг бодвол 40 хувийн ноос, 60 хувийн полистр хольцтой учир 2-3 жилийн эдэлгээ даах чадвартай. Мөн түүнчлэн урьд жилүүдэд худалдаалагдаж байсан үнээс 2400-14000 төгрөгөөр нэмэгдсэн нь давууны чанар, хийц сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа юм.

Түлхүүр үг:Дүрэмт хувцас
Хуваалцах