Сурагчдын дүрэмт хувцасны үнийг зохиомлоор хөөсрүүлжээ
Өнөөдөр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-аас сурагчдын дүрэмт хувцасны талаар олон нийтэд хандсан хэвлэлийн бага хурлыг МҮОНРТ-ийн мэдээллийн төвд хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-аас сурагчдын дүрэмт хувцасны талаар олон нийтэд хандсан хэвлэлийн бага хурлыг МҮОНРТ-ийн мэдээллийн төвд хийлээ.
Тэд, оёмол үйлдвэрлэл эрхлэгчдийн ажил, хөдөлмөр болоод зах зээлийг нь хумисан үйл ажиллагааг төрийн зарим хариуцлагатай албан тушаалтнууд явуулж байна гэдгийг хурлын эхэнд онцлов.
Өөрөөр хэлбэл ҮХААЯ-ны ТНБД Х.Золжаргал, газрын дарга Н.Баярмаа, мэргэжилтэн Н.Нарангэрэл нарын явуулж буй алдаатай бодлогын улмаас сурагчдын дүрэмт хувцасны үнэ зохиомлоор өсөж буйг мэдэгдлээ. Тэд дүрэмт хувцасны зах зээлийн бодит үнэ нь бага ангийн хүүхэд 25 мянган төгрөг, дунд ахлах ангийн сурагчид 65 мянган төгрөгөөр үнэлэх бололцоотойг судалж тогтоосон байна.
Төрөөс сурагчдын дүрэмт хувцсаны үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 23 тэрбум төгрөгийн зээлийг барьцаагүй гаргасан. Тус мөнгө нь үйлдвэр эрхлэгчдэд очсонгүй нэр бүхий 7 хүний гараар орсон тухай хурал зохион байгуулагчид хэлж энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандахаа мэдэгдэв. Учир нь зарим нэг албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хөдөө орон нутгийн оёдлын үйлдвэр эрхлэгчид хаалгаа барихад хүрээд байна.



















