Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сурагчдын идсэн хоолны дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүллээ

Шалгалтын явцад тус ресторан нь “Уудам Монгол” едүкейшн сургуульд халуун хоол хүргэж өгөхдөө нэг удаагийн саванд савлаж, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын бус хуванцар саванд хийж, зориулалтын бус суудлын авто машинаар тээвэрлэж, 40-50 минутанд боловсруулсан хоолоо хүргэж өгдөг зөрчлийг гар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын идсэн хоолны дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүллээ
Сурагчдын идсэн хоолны дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

“Уудам Монгол” едүкейшн сургуульд хоол нийлүүлдэг байсан “Рааш булаг” ХХК-ийн “The fountain” рестораны үйл ажиллагаанд Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад тус ресторан нь “Уудам Монгол” едүкейшн сургуульд халуун хоол хүргэж өгөхдөө нэг удаагийн саванд савлаж, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын бус хуванцар саванд хийж, зориулалтын бус суудлын авто машинаар тээвэрлэж, 40-50 минутанд боловсруулсан хоолоо хүргэж өгдөг зөрчлийг гаргасан байна.

Хордлого гарсан 09 дүгээр сарын 11-ний өдөр тус компаниас зутан шөл үхрийн махан котлет, япон маягаар амталсан төмсний салатаар сурагчдад үйлчилжээ. Улсын байцаагчид тухайн өдрийн 3 хоолны дээж, эрүүл зүйн нян судлалын 10 арчдас, ундны ус, цагаан будаа, золотая янта майонез, дашида хамтлагч, давс, хар перец гэсэн 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүн, 1 удаагийн 1,2 дугаар хоолны хуванцар савнаас дээж авч НМХГ-ын Төв лабораторид хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах