Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сурагчдын улирлын амралтыг ирэх даваа гарагаас эхлүүлэхээр боллоо

Танхимын сургалт орон нутагт 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын улирлын амралтыг ирэх даваа гарагаас эхлүүлэхээр боллоо
Сурагчдын улирлын амралтыг ирэх даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Танхимын сургалт орон нутагт 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг харгалзаж БШУ-ны сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан.

Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд "Ковид-19" цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ.

Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ.

Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах